Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 07 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 07 дугаар сард Хануй-Эрдэнэмандал, Чулуут-Чулуут, Хойд тамир-Их тамир, Орхон-Өлзийт, Чулуут-Өндөр-Улаан, Өгийнуур, Урд тамир дээд, доод цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байв.
2023 оны 7-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS 4586-98 усны чанарын стандартай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ.
/Хүснэгт1./-д
№ |
Харуулын нэр |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Чулуут-Өндөр-Улаан |
|
|
1.8 |
0.13 |
0.003 |
0.006 |
0.36 |
2 |
Хануй-Эрдэнэмандал |
|
|
2.3 |
0.12 |
0.012 |
0.003 |
0.88 |
3 |
Чулуут-Чулуут |
|
|
2.0 |
0.08 |
0.003 |
0.000 |
0.23 |
4 |
Орхон-Өлзийт |
|
|
2.0 |
0.14 |
0.008 |
0.004 |
0.65 |
5 |
Өгийнуур-Өгийнуур |
|
|
4.6 |
0.08 |
0.001 |
0.001 |
2.15 |
6 |
Хойд тамир-Их тамир |
|
|
2.5 |
0.11 |
0.001 |
0.000 |
0.43 |
7 |
Урд тамир дээд |
8.96 |
2.8 |
2.3 |
0.19 |
0.001 |
0.001 |
0.08 |
8 |
Урд тамир доод |
9.79 |
2.5 |
2.1 |
0.07 |
0.001 |
0.001 |
0.18 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Хануй-Эрдэнэмандал усны цахилгаан дамжуулах чадвар 235.8, эрдэсжилт 205.4 мг/л, хатуулаг 2.0 мг-экв/л, төмөр 0.08 мг/л, нитрат азот 0.15мг/л, сульфат 7.5 мг/л, хлор 6.0 мг/л, гидрокарбонат 141.6 мг/л, магни 9.2 мг/л байна.
Чулуут-Чулуут усны цахилгаан дамжуулах чадвар 120.0, эрдэсжилт 95.2 мг/л, хатуулаг 1.0 мг-экв/л, төмөр 0.03 мг/л, нитрат азот 0.26 мг/л, сульфат 0.6 мг/л, хлор 4.6 мг/л, гидрокарбонат 67.1 мг/л, магни 14.9 мг/л байна.
Хойд тамир-Их тамир усны цахилгаан дамжуулах чадвар 90.58, эрдэсжилт 70.6 мг/л, хатуулаг 0.76 мг-экв/л, төмөр 0.04 мг/л, нитрат азот 0.21 мг/л, сульфат 1.2 мг/л, хлор 3.9 мг/л, гидрокарбонат 48.2 мг/л, магни 2.9 мг/л байна.
Орхон-Өлзийт усны цахилгаан дамжуулах чадвар 290.9, эрдэсжилт 239.9 мг/л, хатуулаг 2.52 мг-экв/л, төмөр 0.06 мг/л, нитрат азот 0.06мг/л, сульфат 2.1 мг/л, хлор 5.3 мг/л, гидрокарбонат 175.1 мг/л, магни 10.2 мг/л байна.
Чулуут-Өндөр-Улаан усны цахилгаан дамжуулах чадвар 258.9, эрдэсжилт 198.4 мг/л, хатуулаг 2.44 мг-экв/л, төмөр 0.03 мг/л, нитрат азот 0.14 мг/л, сульфат 2.4 мг/л, хлор 3.9 мг/л, гидрокарбонат 147.1 мг/л, магни 11.2 мг/л байна.
Өгийнуур-Өгийнуур усны цахилгаан дамжуулах чадвар 613.4, эрдэсжилт 531.1 мг/л, хатуулаг 3.64 мг-экв/л, төмөр 0.03 мг/л, фторын агууламж 1.4 дахин их, нитрат азот 0.10 мг/л, сульфат 56.0 мг/л, хлор 23.8 мг/л, гидрокарбонат 315.5 мг/л, магни 33.1 мг/л байна
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод усны цахилгаан дамжуулах чадвар 95.79-105.8 эрдэсжилт, 71.5-76.5 мг/л, хатуулаг 0.72-0.80 мг-экв/л, төмөр 0.06-0.05мг/л, нитрат азот 0.03-0.04 мг/л, сульфат 0.9 мг/л, хлор 33.9-4.2 мг/л, гидрокарбонат 47.6-52.5 мг/л, магни 1.9-2.4 мг/л байна.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс хаягдал усны сорьц авч химийн найрлага болон чанарын үзүүлэлтийг тодорхойллоо.
Шинжилгээний дүнг /MNS4943:2015/ “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан /Хүснэгт2./-д үзүүллээ.
Хүснэгт2
Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ХХХ, мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6-9 |
30 |
20 |
50 |
20 |
15 |
|
Гарах |
8.54 |
21.0 |
99.6 |
|
8.1 |
47.56 |
0.291 |
Орох |
8.96 |
160.0 |
416.7 |
|
27.9 |
|
|
Цэвэршилт, хувь |
76.1% |
Шинжилгээний дүнгээс үзэхэд: /MNS4943:2015/ “Хаягдал ус”ны стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч-/БПК5/-ийн агууламж 5.0 дахин их, Нийт азот 3.2 дахин их байна.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ